МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр /2023.01.05/ хуралдаж, шинэ сайд нарын томилгоог хэлэлцсэн байна. Удирдах зөвлөл УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг Боомтын асуудал хариуцсан сайдаар, УИХ-ын гишүүн С.Чинзоригийг Эрүүл мэндийн сайдаар, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг Барилга, хот байгуулалтын сайдаар томилохыг дэмжсэн байна.
Мөн МАН-ын удирдах зөвлөлөөс:
Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг дэд сайдаар,
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар “Таван толгой түлш” компанийн захирлаар ажиллаж байсан М.Ганбаатарыг
Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайдаар ажиллаж байгаа Г.Түвдэндоржийг Эдийн засаг, хөгжлийн яамны дэд сайдаар
Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайдаар хуульч Ж.Эрхэмбаатарыг
УУХҮ-ийн дэд сайдад Б.Цэндсүрэнг дэвшүүллээ. Уул уурхайн яамны дэд сайдаар ажиллаж байсан О.Батнайрамдалыг өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар чөлөөлж, МАН-ын Орон тооны нарийн бичгийн даргаар тус тус томилоод байгаа юм.