МҮЭХ-ны Ерөнхийлөгч Б.Эрдэнэбатаас тодрууллаа.
"…Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнээр цалин салбараас шалтгаалаад бас өсөх ёстой. Уул уурхайн салбарт ажиллаж байгаа манаач гэхэд хамгийн доод тал нь 7 хоногийн 5 өдөрт ажиллаж байгаа нөхцөлд 1,1 сая төгрөгийн цалин авна. Зөвхөн 550 мянгыг олгоно гэсэн үг биш. Хүмүүс 550 мянгыг өгч байвал боллоо гэж бодоод байдаг. Хагас сайн бүтэн сайнд, илүү цагаар ажиллуулдаг газрууд байна. Мэргэжил, нас хүйс заадаг газар ч байна. Янз бүрийн шаардлага тавьж байгаа бол цалин нь бүгд өсөх ёстой. Манай улс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр азидаа сүүл мушгидаг 5 орны нэг болсон байна. Энэ юуг хэлж байна вэ гэхээр хүний нөөц гадагшаа урсах нөхцөл үүссэнийг илтгэж байна. Засгийн газар ХХДХ-г 31 хувиар өсгөж байна шүү дээ. МҮЭХ дор хаяж 50-иас доошгүй хувиар өсгө” гэх шаардлага тавьсан” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.