Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Төрийн ордны зүүн жигүүрийг цагдаагийн хамгаалалтад аваад байна.Учир нь УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Д.Ганбат нар өрөөндөө муудалдаж, гар зөрүүлсэн байна. Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдэгдлээ.
Өнөөдөр АН-аас мэдээлэл хийх үеэрээ Д.Ганбат “Давхар дээр өмссөн улстөрчид яамнаасаа баян болж хөлжиж байна. Энэ бүхэнтэй тэмцэж, хажуугаар нь намаа цэгцлээд явж байтал хэсэг бүлэг этгээд гарч ирж намыг минь дахин хагалан бутаргаж байна. Энэ муу муухай зүйлийг О.Цогтгэрэл зохион байгуулж байна. Эрх ашгаа хамгаалуулах гэсэн хэсэг этгээд АН-ыг төлөөлөхгүй. Энэ бүхнийг цэгцэлж, ардчилсан нам ард түмэнтэй хамт тэмцэхэд бэлэн байна. Өөрөөр хэлбэл, АН-ын хагарал тэднийг гар зөрүүлэхэд хүргэжээ.