Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн талаар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг өнөөдөр мэдээлэл өглөө. Тэрбээр хууль өөрчлөгдсөнөөр ил тод байдал сайжирч, бүх тендер “шилэн” болно гэж мэдэгдлээ. Хуулийн ач холбогдлын тухай ярихдаа “Нэг мэдэхэд л, мэдээлэл олон нийтэд хүрээгүй байхад л төсөл хөтөлбөрүүд хэрэгжээд явчихсан байдаг шүү дээ. Өнөөдөр ч бид хаалттай гэрээ, оффтейк гэрээ гэж яриад байна. Нэг л өдөр Сангийн яамнаас баахан авлагатай компани гараад ирдэг. Авлага нь бүр хэдэн тэрбумаар хэмжигддэг. Наад компани чинь юу болчихсон юм гэхээр “Тийм концессоор ийм юм хийгээд мөнгөө авч байгаа шүү дээ” гэдэг. Бүр аль хойно нь мэддэг. Шинэ хуулиар энэ асуудал байхгүй болно. Компани концесс авч, ажлаа хийж байх явцад нь иргэд хяналт тавьж, хариуцлага нэхдэг болно” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.