Төрийн ордны Зоогийн газарт сонгон шалгаруулалт зарлажээ. Учир нь өнгөрсөн хугацаанд төрийн ордны цайны газрын хоолны амт чанар муу гэх шүүмжлэл ихээр гардаг байсан юм. Тиймээс нээлттэй сонгон шалгаруулалт зарлахаар болоод байна. Сонгон шалгаруулалтад оролцох иргэн болон ААН дараах материалыг бүрдүүлэх юм байна. Үүнд:
Иргэний хувьд:
– Иргэний үнэмлэхийн лавлагааг авчрах /E-mongolia лавлагаа/
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
– Харилцагч банкны тодорхойлолт /зээл/, сүүлийн 1 жилийн дансны хуулга;
– Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
– Талбай түрээслэх үнийн санал;
– Үйл ажиллагааны төлөвлөгөө.
Хуулийн этгээдийн хувьд:
– Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Үйл ажиллагааны танилцуулга, ажлын туршлагын талаарх сүүлийн 2 жилийн мэдээлэл;
– Санхүүгийн чадварыг нотлох баримт сүүлийн 2 жилийн аудитлагдсан тайлан;
– Татварын тодорхойлолт;
– Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын шүүхээр тогтоогдсон бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /Emongolia лавлагаа/;
– Ажиллах хүчний мэдээлэл, мэргэжлийн диплом, үнэмлэхийг нотариатаар баталгаажуулсан хуулбар;
– Улс төрд нөлөө бүхий этгээд болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдүүдтэй ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн байх;
– Ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /E-mongolia лавлагаа/;
– Талбай түрээслэх үнийн санал.
– Үйл ажиллагааны төлөвлөгөө.
– Түрээслэгч үйл ажиллагаа эрхлэхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл, хууль тогтоомж, стандартын мэдээлэл
– Төрийн ордны тухай хууль болон хобогдох хууль, тогтоомж хоол үйлдвэрлэл үйлчилгээний стандарт, норм, дүрэм.
Хаяг: УБ хот, Төрийн ордон, Сүхбаатарын талбай-6 Төрийн ордон В1 давхар, 1 тоот
Холбогдох албан тушаалтан: Чанарын ахлах мэргэжилтэн Б.Энхтөр
Утасны дугаар: 260252, 99086663