Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Энэ оны төсвийг батлахдаа нийт хүүхдийн 91 хувьд нь хүүхдийн мөнгө олгохоор тусгасан. Харин үлдсэн 9 хувь буюу сарын 3,5 саяас дээш төгрөгтэй өрхийн хүүхдүүд хүүхдийн мөнгө авахгүй. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой, чинээлэг айлын хүүхдүүдийг хамруулах шаардлагатай гэж Засгийн газар, УИХ үзсэн юм.
Хүүхдийн мөнгийг эцэг эхчүүд зөвхөн хүнс тэжээлд зориулах ёстой гэж үзэж байна. Тиймээс хүүхдэд зориулсан хүнс тэжээлийг карт уншуулж авдаг байх зохицуулалтыг хийхээр төлөвлөж байна. Мөн хүүхдийн мөнгөөр архи, тамхи худалдан авахыг хориглох аж.
Энэ онд нийт хүүхдийн 91 хувьд нь сар бүр 100 мянган төгрөг олгоход 1 их наяд 394,6 тэрбум төгрөгийг төсөвлөөд байна.