Украины өмнөд хэсгийн Херьсон хотод ОХУ-ын арми агаарын цохилт өгсний улмаас долоон хүн амиа алдаж, олон арван хүн шархадсан талаар албаныхан мэдэгдлээ.
Дэлбэрэлт хотын төв хэсгийн орон сууц, захиргааны барилгуудыг нурахад нөлөөлсөн байна. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский тус бүсэд цэрэг армийн бүс байхгүй байсныг хэлсэн юм. Херьсон хотыг Украин өнгөрсөн сард ОХУ-аас чөлөөлсөн билээ. Түүнээс хойш Днепр мөрний нөгөө эрэгт байрласан Оросын хүчнийхэн уг бүс нутгийг байнга онилж байгаа юм.
Халдлагын дараах дүрс бичлэгт хэд хэдэн цогцос газар хэвтэж машинууд шатаж. Барилгууд нурсныг харуулсан байна. В.Зеленский Telegram сувагтаа "Нийгмийн сүлжээ эдгээр зургийг "эмзэг агуулгатай" гэж тэмдэглэх магадлал өндөр байна. Гэхдээ энэ бол эмзэг контент биш – энэ бол Украин болон Украинчуудын бодит амьдрал" гэж бичжээ.
ОХУ харин энгийн иргэдийг онилж буй явдлаа үгүйсгэсээр ирсэн юм.
SOURCE: BBC