УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ, Засгийн газрын гишүүд, дэд сайдын албан тушаал хашиж байгаа этгээдийн гэр бүлийн гишүүд болон төрсөн ах дүү нарыг тодорхой албан тушаалд томилохыг хориглох тухай хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж байгаа болохыг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр сэтгүүлчдэд мэдээллээ.
Тэрбээр цааш хэлэхдээ “Монгол Улсын Засгийн газар цаашид үйл ажиллагаандаа шударга байх зарчмыг баримталж, ард иргэддээ тэгш боломж олгох тал дээр анхаарч ажиллах болно” гэв. Тус хуулийг дагалдуулж хэд хэдэн хуульд нэмэлтээр өөрчлөлт оруулах ба зарим шаардлагатай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барьж батлуулах аж.