Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Иргэний үнэмлэхийн шинэ загвар дээр регистрийн дугаар, гэрийн хаяг бичигдэхгүй болж байгаа. Тэгвэл энэ сарын 13-наас хойш үнэмлэх захиалсан иргэд шинэ загварын иргэний үнэмлэхээ авна. Бэлдэц дээр регистрийн дугаар, гэрийн хаягийг хасаж, иргэний бүртгэлийн 12 оронтой тоо бичигдэж эхэлсэн байна.
Ингэснээр иргэний хувийн мэдээллийг нууцалж буй юм. Иргэний үнэмлэхийн хуулийн хүчин төгөлдөр хугацаа нь дуусаагүй иргэд заавал шинэ загварынхаар солиулах шаардлагагүй. Харин өөрийн хүсэлтээр солиулах бол захиалж болно.