Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Нээлттэй сонсголын үеэр Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой мэдээлэл өглөө.
- Нүүрсний хэрэгтэй холбогдсон 87 хуулийн этгээдийн зургаа нь байгууллага, 81 нь хувь хүн байна. Тэдний тав нь улс төрд нөлөө бүхий хүн байна.
- Аравдугаар сарын 25-ны өдөр АТГ-аас уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Шийдвэр гараагүй байна. 463 хавтаст хэргийг хянахад нэлээн хугацаа шаардаж байна, цаг авч байна.
- Хэрэгсэхгүй болсон 15 хэргийг сэргээн шалгаж байна
- БНХАУ-аас ямар ч нэрс ирээгүй. 2021 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр эрхзүйн нэг туслалцаа хүссэн. Хүсэлтийн хариу ирээгүй байна. 2019 оны есдүгээр сарын 6-ны өдөр гаргасан хүсэлт сая ирсэн. Нүүрстэй холбоотой хэрэгтэй, хилийн тодорхой цахим бүртгэлүүдэд өөрчлөлт орсон учраас боломжгүй гэх хариу байсан.
- Их хурлын тухай хуулийн 9.8-д Зайлшгүй саатуулах, цагдан хорих үзлэг нэгжлэг хийх шаардлага үүссэн үед УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ холбогдох байгууллагын саналыг үндэслэдэг.
- Мөрдөгчөөс шалтгаалахгүй олон зүйл бий. 463 хавтаст хэрэг, 354 оролцогчийн гомдол хүсэлтийг хянах ажиллагаа явуулсан. Мөн 62 шүүх, эдийн засгийн шинжилгээ хийсэн.