Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн комиссартай хамтарч 20 гаруй жил ажилласны эцэст НҮБ-ын “тусгай элч” байхаа больж байгаа талаар мэдэгджээ.
Жүжигчин бүсгүй энэ шийдвэрээ "дараагийн алхмуудын эхлэл" гэж тодорхойлж, "хүмүүнлэгийн болон хүний эрхийн асуудлаар илүү өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөж байгаа” тухайгаа хэлсэн байна.
Өөрөөр хэлбэл, тэрээр цаашид энэ асуудлаар илүү шаргуу, бодитой ажиллаж эхлэх гэж байгаа талаар хэвлэлүүд онцолж байгаа юм. Анжелина Жоли 2001 онд тус агентлагтай хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд 2012 онд тус “тусгай элч” болсон.
Тэрээр дэлхийн хүнд хэцүү, тэсвэр тэвчээр шаардсан 60 гаруй газар очиж, нөхцөл байдлыг бодитоор гэрчилсэн гэж хэвлэлийн мэдээнд дурьджээ. Анжелина Жоли ирэх жилүүдэд дүрвэгсэдтэй илүү ойр, газар дээрээс нь ажиллана гэдгээ ийнхүү илэрхийлээд байгаа юм.
SOURCE: DW