Нүүрсний хулгайн хэргийг илрүүлэхийг шаардсан жагсаал Сүхбаатарын талбайд үргэлжилсээр. Одоогоор энэ хэрэгт холбоотой гэж 17 хүнийг АТГ–аас зарлаад буй. Тэгвэл нүүрсний гэх хэрэгтэй холбогдуулан “Тавантолгой транс” компанийн гүйцэтгэх захирал, тод манлай уяач Д.Дагвадорж нарыг цагдан хорилоо.
Тодруулбал, ЭЦА-наас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа “2013-2017 онд Гашуусухайт боомтоор олон удаа хоосон горимоор тээврийн хэрэгсэл нэвтрүүлсэн, “Тавантолгой” ХК-иас гэрээгээр авснаас илүү их хэмжээний нүүрс экспортоор гаргасан” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан "Тавантолгой транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж, "Зун мин" ХХК-ийн захирал БНХАУ-ын иргэн Ш, "Эм би Эм" ХХК-ийн захирал М нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналыг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүллээ. Улмаар шүүхээс хүн тус бүрийг нэг сарын хугацаагаар цагдан хорих шийдвэр гаргав.