УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Өнөөдрийн байгаа процесыг бодитоор ярих ганц боломж нь ХҮН. Иргэдийн жагсаалын үр дүнд парламент амь орлоо. Авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон нөхдүүдэд маш өгөөмөр байдлаар ханддаг байсан. Хөөн, хэлэлцэх хугацаа нь 2-3-жил. УИХ-д орчихвол хулгай, булхиагаа нуугаад, бүрэн эрхээрээ бамбай бариад үлддэг байсан. Нүүрсний хулгайн хэрэгт холбогдуулан 17 хүний нэрийг ил болголоо. Жараахайнуудаа ил болгоод, акулуудыг нуучихлаа.
Эрх мэдэл, нөлөөгүй хэдэн гишүүнээр туг тахиад өнгөрвөл шударга бус үйлдэл. Цаашаа бид тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Бурхан гарч ирээд чөтгөр болдог биш тогтолцоог бий болгож байж хулгай зогсоно. Намдаа гадуурхагдсан гишүүд зоригтой, чанга дуугарах хэрэгтэй. Би Сангийн яаманд 15 жил ажилласан. “Эрдэнэс Тавантолгой”-нх шиг гэрээг үзээгүй. Тухайлбал, ханшийн эрсдэлийг “Эрдэнэс Тавантолгой” хариуцна. Нэг өдөр нүүрснийхээ төлбөрийг хийхгүй бол өмнө нь нийлүүлсэн нийт нүүрсний 20 хувьд алданги тооцно” гэж байгаа юм. Ийм юм байж болох уу. Хэн нь захиалагч, хэн нь гүйцэтгэгч юм бэ. Тодорхойгүй. Үүнийг Засгийн газар, УИХ, Уул уурхайн сайд нь ч мэддэггүй. Нэг тонноос 90-100 ам.доллар хулгайлчихсан байна. 40 их наяд улам тодорхой болоод байна. Анх “Нүүрсний хулгай байхгүй. Ташаа мэдээлэл” гээд л байсан. Одоо МАН өөрийнхөө таван гишүүнийг ил зарлалаа. Нүүрсний хулгай байгаагийн, үнэн гэдгийнх нь илрэл шүү дээ” гэв.