Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдааны шигшээ наймд өрсөлдөх багуудын оноолт гарлаа. Энэ сарын 14 Булган Төв аймаг, 15-нд Баянхонгор Өвөрхангай, 16-нд Завхан Баян-Өлгий, 17-нд Архангай Увс аймгийн баг хоорондоо барилдахаар боллоо. Барилдаан ажлын өдрүүдэд 20.00, амралтын өдрүүдэд 16.00 цагт болно. Багууд тойргоор өрсөлдөнө.
Шигшээ наймд Архангай, Увс аймгийн багийн барилдаан олны анхаарлыг хамгийн их татаж байна. Хоёр хүчтэй багийн аль нь ялах бол.
Сонирхуулахад, өмнөх шатанд улсын гарьд М.Бадарчаар манлайлуулсан Архангай аймгийн баг улсын аварга О.Хангай, улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Бат-Өлзий нараар манлайлуулсан Ховдын багийг ялсан юм.