Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Нүүрсний хулгайн гэх хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг ил зарлах, хариуцлага тооцохыг шаардаж буй иргэдийн жагсаал Сүхбаатарын талбайд ес дэх өдрөө үргэлжилж байна.
Жагсаж буй иргэд Сүхбаатарын талбайд гэр барих зөвшөөрөл хүссэн ч татгалзсан хариу аваад байгаа.
Тэгвэл Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын өгсөн чиглэлийн дагуу том оврын автобуснуудыг Сүхбаатарын талбайн урд зогсоолд байршуулжээ. Ингэснээр жагсаж буй иргэд автобусанд орж дулаацах, эмчид үзүүлэх, яаралтын тусламж авах боломж бүрдлээ.