Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Булган аймагт 1938 онд анх лам нарын үйлдвэрлэлийн артель хэлбэрээр ахуйн үйлчилгээний салбар байгуулагдаж байсан түүхтэй. Үүний дараагаас ахуйн үйлчилгээний үйлдвэрлэл эрхэлсэн нэг комбинат, 25-30 үйлчлэгчтэй ахуйн үйлчилгээний 4 төв, 8 салбар тасаг, зочид буудал, автотээвэр, хот тохижуулалтын иргэдийн үйлчилгээ зэрэг 7 салбарт 600 гаруй ажилчин ажиллаж 400 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан юм.
Өнөөдөр Булган аймгийн Засаг даргын “Шинэ хөгжлийн зам” мөрийн хөтөлбөрийн хүрээнд Булган аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хамтын ажиллагааны үр дүнд Оёдлын үйлдвэртэй боллоо.