ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
Францын хоолны соёлын хамгийн том бэлгэ тэмдэг болсон багет талхыг ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ.
Тус байгууллагаас лхагва гарагт багет талхыг хүн төрөлхтний соёлын салшгүй нэг хэсэг хэмээн тодорхойлсон байна. НҮБ-ын соёлын байгууллага болох ЮНЕСКО-гоос соёлын биет бус өвийг "Бидний өвөг дээдсээс өвлөн үр удамд маань уламжлан үлдээсэн уламжлал буюу амьд илэрхийлэл" гэж тодорхойлдог.
Ийнхүү Францын багет талх нь Неаполитан пицца, кимчи, Бельгийн шар айрагны соёл, "Газар дундын тэнгисийн хоолны дэглэм", араб кофе зэрэг ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвийн жагсаалтад багтсан бусад хоол, хоолны соёлын жагсаалтад албан ёсоор нэгдэж байна.
Эх сурвалж: CNN