АНУ-ын хөлбөмбөгийн холбоо Ираны төрийн далбаа дээрх Исламын Бүгд найрамдах улсын сүлд тэмдэггүйгээр тус улсын далбааг цахим сүлжээнд нийтэлсэн. Харин Ираны засгийн газар АНУ-ыг төрийн далбаанаасаа бурхны нэрийг хасаж зүрхэллээ хэмээн буруутгаад байгаа юм. Тэд мөн АНУ-ыг хийсэн үйлдлийнх нь төлөө хөлбөмбөгийн ДАШТ-ээс хөөхийг хүслээ. АНУ-ын хөлбөмбөгийн холбоо тус зургийг устгасан бөгөөд Иран дахь эмэгтэйчүүдийн эрхийг дэмжиж, 24 цагийн турш Ираны албан ёсны далбааг өөрчилж, эсэргүүцлээ илэрхийлнэ гэж мэдэгдсэн юм. АНУ-ын төрийн департмент тус холбооноос гаргасан шийдвэртэй хамааралгүй гэдгээ хэлж, “Бид талбай дээр тайван, өрсөлдөөнтэй тоглолтыг хүлээж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, тайван жагсагчдын эсрэг харгис хэрцгий ажиллагаа явуулж байгаа энэ үед АНУ Ираны ард түмнийг дэмжих арга замыг хайсаар байна” гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж: CNN