Улсын xарцага Г.Ганxуяг xүрэл медаль xүртэв
Украины өмнөд хэсэгт байрлах эх нялхсын эмнэлэг агаарын цохилтод өртөж, дөнгөж төрсөн нярай амь үрэгдсэн талаар Украины эрх баригчид мэдэгдлээ.
Хүүхдийн эх болон эмчийг нурангиас амьд гаргаж чадсан байна. Тус бүс нутгийн захирагч шөнө харвасан энэ пуужин нь Оросынх байсан гэж мэдээлсэн байна.
Энэ долоо хоногт арав дахь сардаа орж буй Орос, Украины дайны нөлөө эмнэлэг болон бусад эмнэлгийн байгууллагууд, тэдний өвчтөнүүд болон ажилтнуудын амссан хохирлыг улам нэмж байгаа талаар хэвлэлүүд онцоллоо. Тухайлбал, гуравдугаар сарын 9-нд Оросын агаарын цохилт Мариуполь хотын төрөх эмнэлэгт бууж байсан билээ.
SOURCE: THE GUARDIAN