Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Энэ өвөл 35 хэмийн хүйтэн нөхцөл долоо ба түүнээс дээш хоног үргэлжлэхэд тасалгааны дулаан гурван хэмээр багасах талаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хэллээ.
Тэрбээр, “Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөнө. Хүйтний эрч удаан хугацаагаар чангарвал тасалгааны температур гурван градусаар бага буюу 23 биш 19-20 градус болж буух нөхцөл байдал үүссэн.
Улаанбаатар даяар 2366 гегакалори/цаг хүчин чадалтай. Холбогдчихсон байгаа хүчин чадал нь 3000 давсан учраас ямар ч нөөцгүй байгаа" гэлээ.