Өнгөрсөн долоо xоногт 92 гал түймрийн дуудлага иржээ
Өнгөрсөн есдүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутагт ОХУ-ын Буриад Улсын иргэн Д нь согтуугаар Монгол Улсын иргэн Г-ын толгой хэсэгт тодорхой шалтгаангүйгээр алхаар олон удаа цохиж, онц харгис хэрцгийгээр санаатай амь насыг нь хөнөөсөн хэрэгт холбогдсон.
Тиймээс Буриад иргэн Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.