“Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урдчилан сэргийлэх” дэмжих бүлэг байгуулагдлаа

Хичээлээ тараад сураггүй алга болсон 15 настай охиныг онцгойгийнхон хайж эхэлсэн байна.
Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багт энэ сарын 21-ний 15:00 цагийн үед 15 настай хүүхэд сургуулиасаа гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 23:43 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, ар гэрийнхэн Жишиг хорооллын оршин суугч 15 настай эмэгтэй Н-г 11.21-ний өдрийн 23:55 цагаас эхлэн “Чигэстэй гол”, “Таван чихийн-Ам”, “Худгийн-Ам” гэдэг газруудаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.