Б.Пүрэвдорж: Том толгойлсон засгийн сайдууд УИX-руу дунд xуруугаа гозойлгоx боллоо
Хан-Уул дүүргийн ЭМТ-өөс жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт, бүртгэлийн систем нь өрхийн эмнэлэг болон эх барих эмэгтэйчүүдийн эмчийн хоорондын уялдаа холбоог сайжруулах программ ашиглаж эхэлжээ.
Жирэмсэн эх хөтөч картаа эмнэлэгт үлдээж, эмчийг дуудахад эмнэлэг рүү очдог тогтолцоотой байсан бол энэхүү системийг ашигласнаар жирэмсэн эх хөтөч картыг биедээ авч яван, биеийн байдал, үзлэгийн явцыг өөрөө хянах бөгөөд эмч нь цахимаар давхар хянах бүрэн боломжтой болжээ.
Үүний үр дүнд жирэмсний хяналт сайжирч, хүртээмж нэмэгдэн, мэдээллийн нэгдсэн сан үүсч, амьгүй, хяналтгүй төрөлт, эхийн эндэгдэл тодорхой хэмжээнд буурах юм.