ОXУ-ын зүгээс Украин руу тив алгасаx Баллистик пуужин xарважээ
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун охиныхоо хамт тив алгасагч баллистик пуужингийн туршилтын үед байсан талаар БНАСАУ-ын төрийн мэдлийн KCNA агентлаг мэдээлжээ.
Тодруулбал, “хайрт охин болон эхнэрийн хамтаар” гэж хэвлэлийнхэн онцолсон байна. Ингэснээр Ким Жон Ун олон нийтийн өмнө охинтойгоо анх удаа гарсан буюу охиноо танилцуулсан үйл явдал боллоо.
Түүний охин нь БНАСАУ-ыг удирдсан гэр бүлийн дөрөв дэх үе болж байгаа юм. БНСУ-ын хэвлэл мэдээллүүд Ким Жон Уныг гурван хүүхэдтэй гэж мэдээлдэг бөгөөд түүний хувийн амьдрал олны нүднээс далд байдаг.
Баасан гарагт туршсан энэхүү тив алгасагч баллистик пуужингийн туршилт нь амжилттай болсон гэж хэвлэлүүд дамжуулж байгаа бөгөөд АНУ-д хүрэх чадалтай байсан гэнэ.
SOURCE: DW