Зааныг давж, заан болсон Д.Алтанцоожийн цолны мялаалга наадам ирэх долоо хоногт болно

Улсын харцага Жамцын Борын нэрэмжит аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Б.Очирхүү түрүүлжээ. Харин Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн хурц арслан О.Наранбаатар үзүүрлэлээ.


Их шөвөгт Дархан-Уул аймгийн Хонгор сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан С.Очирбат, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, “Хантайшир” дэвжээний бөх, аймгийн арслан Я.Бумбаяр нар шалгарав.







