Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар ээлжит хуралдаанаа өнөөдөр хийлээ.
Өнөөдрийн хуралдаанаар:
- Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах талаар Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, төсвийн зарцуулалт, үр дүнгийн талаар,
- “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн 2014-2021 оны санхүүгийн болон бусад үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалтын дүн,
- Боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн хоолны нормативт зардлын талаар,
- Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар,
- Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төсөл зэрэг 22 асуудлыг хэлэлцэв.
Өнөөдрийн хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан З.Мэндсайханыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томиллоо. Ингэснээр З.Мэндсайхан хөдөө аж ахуй, хүнс хариуцсан асуудлуудаар Ерөнхий сайд зөвлөхөөр болов.