АН-аас Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд хандан Монгол Улсын 2023 нэгдсэн төсөвт хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд бүхэлд нь хориг тавих шаардлага хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат “Монголд өмнө нь гурван хүн тутмын нэг нь ядуу байсан. Одоо хоёр хүн тутмын нэг нь ядуу болчихлоо. Маш их үрэлгэн төсөв баталлаа. Алдагдал нь 1.4 их наяд байна шүү дээ.
Монгол Улс Азидаа хамгийн гөлөг болсон мөнгөний ханштай улс болсон байна.
Долларын ханш 3400, юанийн ханш 480 болчихлоо. 2023 онд ард түмний амьдрал улам доройтно. Ийм байхад МАН-ын хэдэн дарга нар хундага тавилгүй архи ууж, хутга тавилгүй мах идэж байна.
Хар л даа, Ерөнхий сайдын ахлах зөвлөх танихгүй бүсгүйд 60 саяар цэцэг бэлэглэж байна шүү дээ. Тэрийг нь бид хараад гайхаад сууж байна” гэлээ.