Израилийн xийсэн агаарын цоxилтын улмаас 65 xүний амь үрэгдэв
Моксвагийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй “Вагнер” группийн хөлсний цэрэг, 55 настай Евгений Нужин Украины талд урвасныхаа дараа буюу аравдугаар сард Оросын талд баригджээ.
Түүнийг Киевээс барьж, Орост буцаан авч ирснийхээ дараа цаазалж буй дүрс бүхий бичлэг “Gray zone” нэртэй цахим хуудсанд өнгөрсөн баасан гарагт нийтлэгдсэн юм. Бичлэгт тухайн цэргийг лантуугаар хүчтэй цохин, амийг нь хөнөөж буйг харуулжээ.
Энэ бичлэг үнэн эсэхэд олон хүн эргэлзсэн ба бичлэгийг үнэн, үнэхээр ийм зүйл болсон хэмээн “Вагнер” группийг үүсгэн байгуулагч Евгений Пригожин баталжээ.
Тэрбээр энэ талаар мэдэгдэл гаргахдаа “Тэр бол урвагч. Ард түмэн, зэвсэг нэгт нөхдөөсөө урвасан түүнд нохойн үхэл л зохино” гэжээ.