Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол Улсын Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Орхоны шийтгэлийн хугацаа өнгөрсөн сард дуусаж, барилдах эрх сэргээд байгаа билээ. Тэрбээр өнөөдөр чөлөөт бөхийн дэвжээнд эргэн ирлээ. П.Орхон Ц.Цогтбаяр багшийнхаа нэрэмжит тэмцээнд оролцож байна. Дөнгөж сая тэрбээр 3 кг-д Майцэцэгийг ялж, хагас шигшээд шалгарлаа.
Сонирхуулахад, 2018 оны Азийн наадмын үеэр П.Орхоноос допинг илэрсэн. Улмаар ДБНХ-ноос түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасаж, Азийн наадмаас хүртсэн алтан медалийг нь хураасан юм.