Уншигч та “Илүүгээ байг гэхэд идшэндээ хэрэглэх малтай болох сон. Даанч таньдаг малчин байхгүй. Өөрөө хөдөө гараад, мал маллана гэж ёстой худлаа” гээд санаа алдан суугаа юм биш биз. Тэгвэл өөрийн гэсэн малтай болж, тэгээд бүр таван жилийн дараа дахин нэг нугалж өсгөөд авах боломж танд байна гэвэл итгэх үү. Бүр мэргэжлийн малчин хариулж, ган зуд гэх мэт эрсдэлийг цаанаасаа бүрэн хариуцна гээд бод доо. Догь байгаа биз.
Олон түмэнд ийм боломжийг “Хөх сүрэг” төсөл олгож байна. Бүх нийтийг малжуулах зорилготой тус төсөл 2021 оноос хэрэгжиж буй. Одоо дараагийн ээлжийн захиалгаа авч, иргэдийг малжуулахаар төлөвлөж сууна. “Хөх сүрэг” төслийн II ээлжийн захиалга маргааш буюу арваннэгдүгээр сарын 11-нд 11 цаг 11 минутад болно. Иргэд хэд л бол хэдийг худалдан авч, өөрийн гэсэн малтай болох боломжтой.
“Хөх сүрэг” төслийн захиалгад хэрхэн хамрагдах вэ
1.“Хөх үүр” аппликэйшныг гар утсандаа татаж суулгана.
2.“Хөх үүр” аппликэйшны бүртгүүлэх цэс рүү орж, бүртгүүлнэ.
3.“UMBU”, “YMA”, “CONI”, “ADU” гэсэн дөрвөн төсөлтэй танилцан, аль малнаас хэдийг авах сонголтоо хийнэ.
4.Тухайн сонгосон малынхаа багцад хүрэх хэмжээний мөнгийг дансандаа байршуулна.
5. 2022 оны арваннэгдүгээр сарын 11-ны 11 цаг 11 минутад систем нээгдэн, автоматаар захиалга эхлэхэд захиалгаа хийнэ.
6.“Хөх сүрэг” төсөлтэй гэрээ байгуулснаар сонгосон багцынхаа малыг өөрийн болгоно.
"Хөх сүрэг” төслийн багцын үнэ:
-CONI багц. Жишээлбэл, таван хонь-700.000 төгрөг. Таван жилийн дараа 10 хонь болгож авна.
-ADU багц. Жишээлбэл таван адуу -4 сая төгрөг. Таван жилийн дараа 10 болгож авна.
-UMBU багц. Жишээлбэл таван үхэр-4 сая 500 мянган төгрөг. Таван жилийн дараа 10 болгож авна.
-YMA багц. Жишээлбэл таван ямаа-600.000 төгрөг. Таван жилийн дараа 600.000 төгрөг.
“Хөх сүрэг” төслийн онцлог, давуу тал:
-“Хөх сүрэг”-тэй таван жилийн хугацаатай гэрээ байгуулна.
-Мэргэжлийн малчин маллана.
-Өвс, тэжээл, вакцин гэх мэт шаардлагатай бүх зүйлсийг “Хөх сүрэг” төсөл хангана.
-Жил бүр өсөлт, өгөөж хүртэнэ.
-Эрсдэлийг “Хөх сүрэг” төсөл бүрэн хариуцна.
"Хөх сүрэг" төслийн бүтээгдэхүүний дээжээс
Хөрөнгө оруулагчийн сэтгэгдэл:
Холбоо барих утас: 7277 7878