Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн өнөөдөр “UG arena”-д эхэллээ. Тэмцээнд Монгол, Вьетнам, Тайланд, Таити, Малайз гэсэн дөрвөн орны шигшээ өрсөлдөж байна. Тэднээс гурав нь дараагийн шатанд оролцох эрх өвөртлөх юм. Монголын сагсан бөмбөгчид хамгийн сүүлд 2013 онд Азийн аваргын урьдчилсан шатанд өрсөлдсөн. Түүнээс хойш FIBA-ийн албан ёсны тэмцээнд оролцоогүй ба есөн жилийн дараа Азийн шилдгүүдтэй өрсөлдөж буйгаараа онцлог.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүн:
- Б.Билгүүн
- Т.Санчир
- Э.Дөлгөөн
- О.Энхбаатар
- С.Өрнүүнбилэг
- Э.Цэрэнбаатар
- О.Сэргэлэн
- А.Тэмүүжин
- Б.Болдбаатар
- А.Энхбаясгалан
- М.Өлзий-Орших
- А.Ананд.