УИХ-ын Тамгын газрын Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газар, Улсын Их Хурлын гишүүний ажлын алба, Улсын Их Хурал дахь намын бүлгийн албан хаагчдад “Олон нийтийн санаа бодлын судалгааны танилцуулга, дүн шинжилгээ”-г танилцууллаа.
Энэхүү судалгааг Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн Асуулга судалгааны төвийг төлөөлөн Хараат бус судалгааны хүрээлэн (IRIM)-гээс гүйцэтгэжээ.
2021 оныгуравдугаар сарын 11-дөрөвдүгээрсарын 20-ны өдрүүдэд IRIM-ийн дуудлагын төвөөс компьютерийн тусламжтайгаар утсаар хийх ярилцлага (CATI)-ын аргаар судалгааны мэдээллийг цуглуулсан байна.
Санал асуулгад Монгол Улсын 18 болон түүнээс дээш насны нийт 2,520 иргэнийг түүврийн аргаар сонгон хамруулжээ.
МОНГОЛД АРДЧИЛЛААС ӨӨР САЙН ЗАСАГЛАЛ ХЭРЭГТЭЙ
Судалгаанд манай улсын хувьд ардчилал бол хамгийн сайн хувилбар мөн гэдэгтэй санал нийлэх үү гэх агуулгыг хамруулжээ. Судалгаанд оролцсон иргэдийн 15 хувь нь “манай оронд ардчиллаас илүү боломж олгох засаглалын өөр хэлбэрүүд бий” гэж хариулсан байна.
Тодруулбал иргэдийн
- 8 хувь нь манай улсын хувьд ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар
- 64 хувь нь манай улсын хувьд ардчилал бол засаглалын хамгийн сайн хувилбар гэхдээ сайжруулах, дахин шат ахиулах шаардлага бий
- 11 хувь нь манай оронд ардчилалтай ижил боломж олгохуйц засаглалын өөр хэлбэрүүд бий
- Нэг хувь нь Мэдэхгүй буюу Хариулахаас татгалзсан байна
ИРГЭДЭД АРХИ ӨГЧ СОНГУУЛИЙН САНАЛ ХУДАЛДАН АВЧЭЭ
Харин 2020 оны сонгуулийн үеэр санал авахын тулд сонгогчдод бэлэн мөнгө, бэлэг эсвэл өөр бусад туслалцааг санал болгож байсан ямар нэгэн тохиолдлыг та мэдэх үү? Хэрэв тийм бол юу санал болгосон бэ? Гэсэн асуулгад иргэдийн 25 хувь нь ийм тохиолдолтой учирсан талаараа хэлсэн байна. 25 хувь буюу эдгээр 628 хүний 93 хувь нь бэлэн мөнгө авсан, ийм тохиолдолтой таарсан тухайгаа ярьжээ. Түүнчлэн таван хувь нь буюу 31 хүний саналыг нь худалдан авахаар архи согтууруулах ундаа санал болгосон байна.
НААД ЗАХЫН ХЭРЭГЦЭЭГЭЭ ХАНГАЖ ЧАДАХГҮЙ БАЙНА
Судалгаанд мөн Эдийн засгийн байдлын тодорхойлжээ. Ингэхэд иргэдийн
- 20 хувь нь Би өөрийгөө болон гэр бүлээ тэжээхэд хүндрэлтэй байгаа бөгөөд хамгийн наад захын хэрэгцээгээ хангаж чадахгүй байна.
- 54 хувь нь Амь зуухад асуудал тулгардаггүй ч нэмэлт зүйлс авах хангалттай мөнгө байхгүй
- 19 хувь нь Би зарим үед шинэ хувцас, гадуур хооллох гэх мэт нэмэлт цөөн зүйлд мөнгө зарцуулах боломжтой
- 6 хувь нь Би шинэ хувцас, гадуур хооллох гэх мэт зүйлсэд мөнгө зарцуулахаас гадна эдгээр зүйлийг хийх боломжгүй гэр бүлийнхээ бусад гишүүдэд дэмжлэг үзүүлэх боломжтой.
- Нэг хувь нь Мэдэхгүй/Хариулахаас татгалзсан байна.
Судалгааг бүрэн эхээр нь ЭНД дарж үзнэ үү