Өнгөрсөн бямба гарагт БНСУ-ын Сөүл хотын Итэвон хороонд Халлоуны баярын үеэр болсон аймшигт бөөгнөрлийн үеэр 30 орчим хүний амийг аварсан гадаад иргэдийг БНСУ-ын хэвлэлүүд онцолж байна.
Тодруулбал, тэд БНСУ-д байрлаж байсан Америк цэргүүд юм байна. Тэднийг Сөүлийн хойд зүгт 50 км-ийн зайд цэргийн баазад үүрэг гүйцэтгэж байсан гэдгийг YONHAP агентлаг мэдээллээ. Гэрчийн мэдээлснээр түүнийг ухаан алдаж унахаас өмнө хэн нэгэн татаж гаргасан байна. Тэрээр бямба гарагт найзуудтайгаа Халлоун тэмдэглэхээр Итэвоныг зорьсон бөгөөд нарийн гудамжинд олны хөлд 15 минут орчим дарагдсанаа хэлжээ. Түүнийг аварсан хүн нь Америк гурван цэрэг байсныг тэдний AFP-д өгсөн ярилцлагаас олж мэдсэн байна. Түүнчлэн амийг нь аварсанд талархаж, уулзахыг хүсэж буйгаа илэрхийлжээ.
AFP-д өгсөн ярилцлагадаа цэргүүд хэдэн цагийн турш чадлаараа иргэдийг бөөгнөрлөөс татан гаргаж, яаралтай тусламжийн ажилтнууд хиймэл амьсгаа хийх боломжтой газар аваачсан гэсэн байна.
Эх сурвалж: Yonhap