ОХУ-ын батлан хамгаалах яамнаас хэсэгчилсэн цэргийн дайчилгааг зогсоож буйгаа даваа гарагт мэдэгдлээ. Тодруулбал, цэргийн алба хаахтай холбоотой бүх үйл ажиллагааг зогсоож байгаа юм байна. Цэргийн ангиуд одооноос эхлэн зөвхөн сайн дурын эсвэл гэрээт иргэдийг хүлээн авахаар болсон тухай тус яамнаас нэмж хэлжээ. Үүний тулд арваннэгдүгээр сарын 1 гэхэд умард флот болон цэргийн тойргийн командлагч нарт хэсэгчилсэн цэргийн дайчилгаа дууссантай холбоотой баримт бичгийг баталгаажуулахаар илгээсэн байна. Гэхдээ яамны уг мэдэгдэл нь ОХУ-д цэргийн дайчилгаа албан ёсоор дууссан гэсэн үг биш юм. Өөрөөр хэлбэл, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путины гаргасан албан ёсны зарлигаар л баталгаажих тухай хэвлэлүүд мэдээлж байна.
Орон даяар цэргийн дайчилгааг есдүгээр сард зарласнаас хойш олон мянган иргэд дүрвэж, эсэргүүцлийн жагсаал өрнөхөд хүргэсэн. Үндэстний цөөнхийн бүс нутгуудад мөн эсэргүүцлийн жагсаал өрнөж, зарим цэргийн байруудыг галдан шатааж байсан билээ.
Эх сурвалж: CNN