АНУ-ын уур амьсгалын тусгай төлөөлөгч Жон Керри БНХАУ-ыг АНУ-тай хэлэлцээ хийх ширээнд урих шаардлагатайг хэллээ. Тэрээр “нийт ялгаруулалтын 30 хувь нь Хятадынх. Яаралтай Хятадыг барьж авах хэрэгтэй байна” гэсэн юм. Энэ зун АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси Тайваньд айлчилснаар АНУ-БНХАУ-ын харилцаа улам муудсан. Тодруулбал, Бээжин энэ үйлдлийг дотоод асуудалд нь оролцсон өдөөн хатгалга гэж үзсэн.
Ийнхүү дэлхийн хамгийн том ялгаруулагч хоёр орон түнжин хагарснаар уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үйл ажиллагаанд асуудал үүсгэж байна. Харин Жон Керри хоёр орныг хамтрахыг уриаллаа. "Уур амьсгалын эсрэг тэмцэлд ялахын тулд БНХАУ, АНУ хоёр зайлшгүй хамтран ажиллах ёстой гэж би бодож байна. Уур амьсгалтай ямар ч холбоогүй үйл явдлуудаас болж харилцаа тасалдсанд үнэхээр их санаа зовж байна” гэжээ. Түүнчлэн БНХАУ АНУ-тай уур амьсгалын өөрчлөлтөөс ч бусад асуудлууд дээр яриа хэлэлцээ хийхээс татгалзаж эхэлсэн. БНХАУ-ын түрэмгий гадаад бодлогоо үргэлжлүүлж байгаа тул уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бусад асуудлын нэгэн адил авч үздэг болсон талаар Ж.Керри мөн илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: THE GUARDIAN