Сөүл хотын төвд хэдэн мянган консерватив үзэлтнүүд улс төрийн “эмзэг” асуудлын талаар эсэргүүцсэн уриа лоозон барин томоохон хэмжээний жагсаал цуглаан зохион байгуулжээ. Жагсаалаас улбаатай мөргөлдөөн, хүчирхийлэл болоогүй байна. Тодруулбал, жагсагчид БНАСАУ-ын эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлснийг YONHAP агентлаг мэдээллээ.
Түүнчлэн үүрэгт ажлаа аваад таван сарын хугацаа өнгөрч буй ерөнхийлөгч Юн Сук Ёлыг огцрохыг иргэд шаардсан байна. Тэд ерөнхийлөгчийн оффис руу чиглэн алхаж байсан ч жагсаал зохион байгуулагчдын саналаар, мөн сайн дураараа жагсаалыг зогсоожээ. “K-Trump” гэж нэрлэгдээд буй Юн Сук Ёл өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын эдийн засаг, аюулгүй байдал аль аль нь хүндхэн сорилттой тулж буйг илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан цагаасаа л БНАСАУ-ын эсрэг чанга бодлого баримталж, нөгөө талд АНУ-тай хамтын ажиллагаагаа бататгана гэдгээ тэрээр мэдэгдсээр ирсэн юм.
Цагдаа нарын хэлснээр энэ жагсаалд 32 мянга гаруй иргэн оролцжээ. Жагсаал өргөн хүрээг хамарсан тул Сөүл хотын төв хэсгийн автозамын урсгалд мөн саад учруулсан байна.
ЭХ СУРВАЛЖ: YONHAP