Их Британийн хатан хааны гэр бүлийн талаар өгүүлэх Crown цувралын тавдугаар бүлэг 11 сарын 9-нд Netflix-ээр цацагдана. Шинэ бүлэгт хунтайж Филип болон Диана гүнж нарын гэрлэлтийн дуулианыг харуулах төлөвтэй байгаа.
Тэр ч утгаараа үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Харин энэ бүлэг одоогийн хаан III Чарльз, түүний гэр бүлийг сөрөг талаас нь харуулах зорилготой гэсэн шүүмжлэл кино бүтээгчдэд иржээ. Энэ талаар киноны зохиолч Питер Морган “шинэ хааны эсрэг ямар ч зорилго агуулаагүй” гэдгийг тодотгон хэлсэн бөгөөд 1990-ээд он хатан хааны гэр бүлийн хувьд маш хүнд цаг үе байсныг онцолжээ.
Цувралын эхний бүлэг 2016 онд цацагдсан бөгөөд кино шүүмжлэгдээс өндөр үнэлгээ авсан. Тодруулбал, хатан хааны амьдралын бодит үнэнтэй хамгийн нийцэхүйц бүтээл хэмээн цоллоод байсан юм. Өмнөх бүлгүүдэд хатан хааны залуу нас, хаан ширээний ард нуугдах бэрхшээл, түүний гэр бүл, мөн хунтайж Чарльз, Диана нарын гэрлэлтийн талаар тусгасан. Одоо хааны эхнэр болсон Камиллагийн дүр ч сүүлд гарсан дөрөвдүгээр бүлэгт хэд хэдэн удаа гарсан юм.
Харин шинэ бүлэг тэдний гэрлэлтийн хамгийн хурц үеийг харуулах учраас ийнхүү шинэ хааны эсрэг байх вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд үүссэн байна. Гол дүрийн жүжигчид ч эмзэг сэдвийн талаар болгоомжтой харуулсан тухайгаа илэрхийлжээ.
SOURCE: CNN