Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Тээврийн цагдаагийн албанаас долоон машин, нэг хүүхэд мөргөж, хөлийг нь хугалсан ослын талаар мэдээлж байна.
Энэ сарын 10-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Олимп хотхоны хойд талын замд "Ланд-200" маркийн автомашины жолооч эсрэг урсгалаас орж ирж, долоон машин мөргөж, 12 настай хүүхэд гэмтээсэн зам тээврийн осол гарсан.
Цагдаагийн байгууллагын шалгалтаар, урсгал сөрж осол гаргасан иргэн жолооны курст сураагүй, жолооны үнэмлэхгүй байсныг тогтоожээ. Тухайн иргэн архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн төрлийн мансууруулах бодис илрээгүй гэнэ.
Уг ослыг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.