Иранд эсэргүүцлийн жагсаалыг зогсоохоор хүчнийхэн нэгэн эмэгтэйг баривчлах үеэрээ хүчирхийлэх гэж оролдсон бичлэг нь цахим сүлжээнд шуугиан тариад байна.
Тодруулбал, Тегеранд хамгаалалтын хэрэгсэл, дуулга өмссөн офицерууд нэгэн эмэгтэйг тойрон хүрээлсэн нь бичлэгт харагджээ. Цаашлаад эмэгтэйг цагдаа нарын байгаа хэсэгт аваачиж, газар унагаасан байна. Эмэгтэй дараа нь хижабгүй тухайн газраас зугатааж байгаа нь бичигджээ. Улмаар олон нийт дургүйцлээ илэрхийлж, “шударга ёс”-ыг шаардан цагдаагийн даргыг огцрохыг уриалж байна. Засгийн газрыг дэмжигчид хүртэл үүнд нэгджээ. Түүнчлэн зарим мэдээллийн хэрэгслийг хязгаарласан ч иргэд эсэргүүцлийн жагсаалын үеийн зургуудыг нийтэлсээр байна.
Иранд Махса Амини хэмээх бүсгүй есдүгээр сард “хижаб” зөв өмсөөгүй гэсэн шалтгаанаар ёс суртахууны цагдаа нарт саатуулагдах үедээ амиа алдсан юм. Үүнээс болж Иран даяар сүүлийн хэдэн арван жилд үзэгдээгүй өргөн хэмжээний тэмцэл өрнөсөөр байна.
SOURCE: BBC