Украины өмнөд хэсгийн боомт хот Одессад, Ираны нисгэгчгүй онгоцнууд цохилт өгсөн талаар Киевээс мэдээлсэн байна. Гурван хоногийн өмнө ОХУ-ын ижил төст халдлагад хоёр энгийн иргэн амиа алдсан гэх мэдээлэл гараад байсан юм. Украины зэвсэгт хүчний мэдээлснээр тус улсын өмнөд хэсэгт Иранд үйлдвэрлэсэн дөрвөн нисгэгчгүй онгоц унасан байна.
Улмаар Киев, Оросод нисгэгчгүй онгоц нийлүүлж байгаа гэж буруутган Украин дахь Ираны дипломат төлөөлөгчийн тоог цөөлөх шийдвэр гаргасан гэж мэдэгдэв."Иймэрхүү найрсаг бус үйлдлийн хариуд Украины тал Украин дахь Ираны элчин сайдын итгэмжлэлийг хасах, мөн Киев дэх Ираны элчин сайдын яамны дипломат ажилтнуудын тоог эрс цөөлөх шийдвэр гаргасан" гэж Украины Гадаад хэргийн яам тодотголоо. Харин Иран улс өөрийн нисгэгчгүй онгоцоо мөргөлдөөнд ашиглаагүй гэдгээ мэдэгдсэн.
Нөгөө талд Украины арми Запорожье АЦС-ын эргэн тойронд найман “камиказе” нисгэгчгүй онгоцоор дайрсан гэж Оросын Батлан хамгаалах яамнаас хэлсэн байна.
SOURCE: AL JAZEERA, ARAB NEWS