Хатан хааны оршуулгын ёслолд зарцуулсан бодит мөнгөний хэмжээг зарлаагүй ч гэсэн Daily Mirror-д мэдээлснээр 8 сая фунт стерлинг буюу 1.3 тэрбум иен гэсэн тоо баримтыг гаргасан. Энэ тоо Японы ерөнхий сайд асан Абэ Шинзогийн оршуулгын зардал 1.66 тэрбум иентэй харьцуулахад бага байгаа юм.
Түүнчлэн Токиогийн олимп 13 тэрбум долларын өртөгтэй болсон гэх мэт жишээг олон нийт дурдаж байна. Улмаар Японы Киодо агентлагийн санал асуулгад оролцогсдын 70 гаруй хувь нь засгийн газар энэ оршуулгад хэт их мөнгө зарж байна гэж үзжээ. Төрийн оршуулга бол ард иргэдийн татварын мөнгөөр хийдэг гэдгээрээ онцлогтой.
Оршуулгын зардлын тэн хагас нь хамгаалалтыг чангатгах, гуравны нэг нь гадаадын зочдыг хүлээн авахад зарцуулагдах төлөвтэй байна. Абэ Шинзогийн төрийн оршуулгад АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис, Энэтхэг, Австралийн Ерөнхий сайд нар Нарендра Моди, Энтони Албанез зэрэг 217 орноос 700 зочин ирэх юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC