Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Бид үсээ гурав хоногт нэг л угаах нь тохиромжтой байдаг. Өдөр болгон эсвэл олон хоногийн зайтай угаах нь үсийг гэмтээхэд хүргэдэг байна. Мөн сэнсийг хэрхэн хэрэглэх, үсээ хэрхэн арчлах талаар “Ekoss hair clinic salon”-ы захирал Т.Оюунжаргал зөвлөж байна.
- Үс байгалиасаа 90 хувийн хүчил төрөгчөө авч чадаж байх ёстой. Энэ нь үсний чийгшилд үр дүнтэй байдаг. Манай эмэгтэйчүүд үсээ угаагаад л дээшээ шуугаад боочихдог. Энэ нь хөгц, мөөгөнцөр, бактери үүсгэх хамгийн таатай орчныг бүрдүүлдэг юм. Тэгэхээр яг өнөөдрөөс үсээ 15-20 минутын турш зөв угааж хэвших хэрэгтэй. Гурав хоногт нэг удаа зөв угаах юм бол үсэндээ хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт гэсэн үг.
- Фитнесээр хичээллэдэг, өдөр болгон угаах шаардлагатай, хөлөрдөг гэж хүмүүс ярьдаг. Ийм тохиолдолд 300 грамм цэвэр усан дээр амны халбагаар жаахан сода хийгээд сайн сэгсэрч байгаад үсээ шавшихад болно. Тэгэхээр хөлөрч, шүлт бий болсныг нь хүчиллэг зүйлээр дарж, баланс нь тэнцвэржинэ.
- Монголчуудын нийтлэг алдаа нь нэг таалагдсан шампуниа насаараа хэрэглэдэг. Нэг шампуниа л хэрэглэхээр ашигтай бактерийг нь хамаад авчихдаг. Ингээд өөр зүйл хүсэж эхлэхэд нь “энэ надад таардаг” гээд насаараа хэрэглэдэг. Хэрэглээнийхээ зуршлыг зөв болгох ёстой. Үс тослогдоод байвал шампунь дотор содаа найруулаад угаана. Магадгүй алоэ тарьдаг бол содан дээрээ шахаж байгаад хамт угааж болно. Хүйтэн усаар сүүлд нь зайлах хэрэгтэй. Гайхалтай гялалзана.
- Үс бол тос, усаар хооллодог. Өдөрт нэг ширхэг алмонд самар идэхэд цагаан үс ургалтыг 80 хувь бууруулдаг. Хүн бүрийн хийж чадах, гэхдээ хэрэгжүүлдэггүй нэг зүйл бий. 22.00 цагаас өмнө унтаж хэвшээрэй гэж хэлмээр санагддаг. 22.00 цагаас хойш хүний бүх дотоод дайвар бүтээгдэхүүн, бие, булчирхай, элэг өөрийгөө цэвэрлэдэг. Энэ цагаар амарч байх нь зохистой.
- Үсээ сэнсээр хатаагаад силиконы бүрмэлээр бүрээд өгөхөөр гэмтэх нь бага байдаг. Зөвхөн үс индүүдэж сэнсдэхийн өмнө тодорхой хэмжээний агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэх юм бол үсэнд хэрэгтэй.
- Цус гардаггүй ганцхан эрхтэн бол үс. Их гэмтээсэн бол 14-15 хоног маш сайн тэжээл өгөхөд л буцаад сэргэдэг. Үсийг тайрахгүй удаан явах нь хортой. Сүүлийн хэдэн сарын таатай, таагүй энерги үсэнд хуримтлагдсан байдаг. Үүнийг би хэлээгүй, дэлхийн алдартай үсчин хэлсэн байгаа юм. Тэгэхээр сар бүрийн эхний долоон хоног үснээсээ нэг см тайруулж энергийн сэлбэлцэл явуулаарай. Байгальд амьдарч байгаа бол энергийн хуулийг дагаж амьдрах ёстой. Энергийн хууль нь авна, ургуулна. Ердөө энэ.