Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Усны нөөцийн хомсдол, бохирдлоос хамгаалах ажлын хүрээнд ус ашиглан хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэг, зөрчлийг илрүүлж, таслан зогсоох чиглэлээр Экологийн цагдаагийн алба, Булган аймаг дахь Цагдаагийн газартай хамтарсан хяналт шалгалт Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дэвсгэрт зохион байгуулан ажиллаж байна.
Арга хэмжээний хүрээнд есдүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Булган аймгийн Бүрэгхангай сумын “Туулын баруун дэнж” гэх газар хууль бусаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаа эрхэлж байсан иргэн Б, О нарын хоёр удаагийн үйлдлийг таслан зогсоож, хэргийн газрын үзлэг хийж, техник хэрэгслүүдийг битүүмжлэх зэргээр мөрдөн шалгах ажиллагаануудыг газар дээр нь гүйцэтгэж байна.