Өчигдөр Лондонгоос 34 км-ийн зайд Виндсор шилтгээний Гэгээн Жоржийн сүмд хатан хаан II Элизабетыг оршууллаа.
Төрийн ёслолд оролцохоор дэлхийн өнцөг булан бүрээс удирдагчид, улс төрчид, нэр нөлөө бүхий хүмүүс ирснээс гадна 500 гаруй чухал төлөлөөгчид ирж оролцлоо. Хатан хааны шарилыг Вэстминистрийн сүмээс Гэгээн Жоржийн сүм рүү хүндэт харуул, хамтын нөхөрлөлийн орнуудын цэргийн хүчин бүхий цуваа хүндэтгэлтэйгээр шилжүүлсэн юм. Түүний шарилыг III Чарльз хаан, Камилла, хунтайж Уилльям, Кэйт тэргүүтэй гэр бүлийнхэн нь дагаж, эцсийн замд нь үдлээ.
Хатан хааны оршуулга Лондонгийн цагаар өглөөний 06:30-д эхэлж, 16 цагт Виндсорын шилтгээнд ирсэн. Лондонгоос Виндсор хүртэл олон мянган иргэдийн цуваа үүсч, түүнтэй салах ёс гүйцэтгэж байлаа. Хатан хааны ноход болон хайртай морь Эмма нь мөн Виндсорын шилтгээний үүдэнд түүнтэй салах ёс хийхээр ирсэн байв.
Дэлхийн 200 гаруй улс орон хатан хааны төрийн оршуулгыг шууд дамжуулалтаар үзсэн. Хамгийн сүүлд хааны гэр бүлээс гадуурх төрийн оршуулгыг Уинстон Черчилд зориулан хийж байжээ.
Гэгээн Жоржийн сүмд түүний нөхөр, хунтайж Филипийг мөн оршуулж байсан. Түүнчлэн энэ сүмд Харри, Меган нарын хурим 2018 онд болж байжээ.
Эх сурвалж: CNN