Улсын начин Л.Энхсаруул түрүүлэв
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Сербийн нийслэл Белград хотод үргэлжилж байна. Монголын тамирчдын медалийн буухиаг ОУХМ З.Занабазар үргэлжлүүллээ.
Эрэгтэйчүүдийн 57 кг-д барилдсан тэрбээр хүрэл медаль хүртэн, монгол түмнээ баярлуулав. З.Занабазар хүрэл медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөхийг цэвэр ялж, дэлхийн аваргаас анхны медалиа хүртлээ.
Тэрбээр шөвгийн наймд АНУ-ын Томас Патрикт ялагдсан. Улмаар дагах барилдаанд Австралийн тамирчныг ялж, хүрэл медалийн төлөө барилдах эрх өвөртөлсөн юм.
Одоогоор Монголын бөхчүүд ДАШТ-ээс гурван мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.