Дэлхийн чансаа олгох тэмцээнд 3х3 сагсан бөмбөгийн шилдгүүд чуулж байна

Шатрын 14, 16, 18 насны ангиллын ДАШТ Румын улсад болж, Монголын шатарчин, ФИДЕ мастер Даваахүүгийн Мөнхзул түрүүллээ. Охидын 16 насны ангилалд 87 шатарчин оюунаа сорьсноос тэрбээр 8.5 оноогоор тэргүүлж, алтан медаль хүртэв.
Д.Мөнхзул 2014 онд өсвөрийн дэлхийн аварга болж байв. Дэлхийн аваргад эх орныхоо төрийн дууллыг ийнхүү хоёр дахь удаагаа эгшиглүүллээ.
Тэрбээр мөн 2017, 2018 онд сурагчдын дэлхийн аварга болж байв.