Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Сагсан бөмбөгийн 18 хүртэлх насны ангиллын охидын Азийн АШТ Энэтхэг улсад боллоо. Тэмцээний В ангилалд өрсөлдөж буй Монголын шигшээ баг хэсэгтээ хийсэн бүх тоглолтод хожиж, хагас шигшээд шалгарсан юм.
Дараагийнхаа тоглолтод Самаог 65:54-өөр хожин, аваргын төлөө тоглохоор болсон. Алтан медалийн төлөө Малайзтай тоглон, 64:53-аар хожигдлоо. Монголын сагсан бөмбөгчид хэдийгээр Азийн аварга болж чадаагүй ч түүхэн амжилт гаргав. Тэдний энэ амжилт Монголын багийн спортын түүхэнд Азийн аваргаас авсан анхны мөнгөн медаль юм.