Хатан хаан II Элизабет Шотландын Балморал шилтгээнд 96 насандаа таалал төггсөн. Түүний эцсийн мөчид залгамжлагч хунтайж Чарльз тэргүүтэй гэр бүл, үр хүүхдүүд нь хамт байсан юм. Харин хунтайж Чарльз эхнэрийн хамтаар Лондонд эргэн ирж, ард иргэдтэй уулзсан байна. Өнөөдөр тэрээр III Чарльз хаан болох учиртай. Ингэснээр Их Британийн түүхэнд хамгийн өндөр насандаа хаан ширээнд суух хүн болж байгаа.
Өчигдрөөс эхлэн Букингем ордны гадаа иргэд цугларч, хатан хаанд эмгэнэл илэрхийлэн цэцэг өргөсөөр байгаа. III Чарльз хааныг Букингем ордны гадаа ирэхэд ард иргэд нь баяр хүргэн угтан авчээ. Түүний эхнэр Корнуоллын гүнгийн авхай Камиллаг одоо хааны эхнэр гэж нэрийдэх юм.
III Чарльз хаан Их Британийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү цаг үед ийнхүү хаан ширээг залгамжилж байна. Түүнчлэн тус улсын шинэ ерөнхий сайд сонгогдоод долоо хоног ч болоогүй байгаа. ОХУ-тай холбоотой асуудлууд, Европын орнуудтай харилцах харилцаа шинэ хаан болон засгийн газраас ихээхэн хамаарах талаар шинжээчид онцолж байна.
SOURCE: AL JAZEERA