Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тодорхой шалгалт явуулж, хуурамч дипломтой багш нарыг ажлаас нь чөлөөлөхөө мэдэгдсэн. Улмаар зургаан сарын хугацаанд 71.000 багшийн диплом, холбогдох бичиг баримтыг шалгасан юм.
Шалгалтаар, дипломын дугаар давхардсан 454, бүртгэлгүй диплом ашигласан 139 зөрчил илэрчээ. Мөн элсэлтийн тушаалгүй, төгсөлтийн тушаалгүй байж диплом гаргадаг зөрчил "Газарчин" дээд сургуулиас илэрсэн байна.
Шалгалтын үеэр ажлын хэсгийн ажилтнуудыг дарамтлах, компьютерын хардыг нь хулгайлах зэрэг хэдэн асуудал тулгарчээ. БШУЯ-ны байрнаас ажлын хэсгийн компьютерын хард хоёр удаа хулгайлагдан, дипломын зөрчилтэй холбоотой 400 гаруй цаасан материал алдагдсан гэж Л.Энх-Амгалан сайд хэллээ.