УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан намын дэмжигчдийг цуглуулж, хэлэлцүүлэг зохион байгуулахаар болжээ. Тэрээр энэ тухай “УИХ дахь Ардчилсан намын бүлгээс 2022 оны есдүгээр сарын 5-ны Даваа гаригийн 11 цагт Төрийн ордны Их эзэн Чингис танхимд “ЦУГТАА ХЭЛЭЛЦЬЕ” зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна.
Ардчилсан намын жирийн гишүүд, ҮБХ-ны гишүүд, үе үеийн УИХ, Засгийн газрын гишүүд, ардчиллыг талархан дэмждэг иргэн та бүхнийг УИХ дахь АН-ын бүлэгтэй хэрхэн хамтран ажиллах вэ" сэдэвт зөвлөлдөх уулзалтад хүндэтгэн урьж байна.
Ардчилал, Ардчилсан нам сорилтонд оршин буй энэ үед иргэн таны оролцоо нэн чухал байна” гэжээ.